УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн санаархлын цаана юу НУУГДАНА ВЭ

15594855465cf3dc6a5156aӨнгөрсөн сарын 23-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, УИХ-ыг тарахыг шаардаж үг хэлсэн билээ.  Ерөнхийлөгчийн ийм шахалт шаардлага анхных нь биш, магадгүй сүүлчийнх ч бас биш байх.

Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 29-ний өдөр мөн УИХ-ыг өөрсдийн санаачлагаараа тарахыг шаардаж байсан билээ.  Гэхдээ УИХ-ыг тараах тухай бүр үүнээс ч өмнө ярьж, орон нутгаар айлчлах үеэрээ очсон газар бүртээ УИХ-ыг тараая хэмээн ухуулж явсныг санаж байгаа байх.

Харин Ерөнхийлөгчин энэ шаардлагыг УИХ дахь АН-ын бүлэг идэвхийлэн дэмжиж Засгийн газар, УИХ-ыг тараах акцаа сүр дуулиантай эхлэв. Ийнхүү Ерөнхийлөгчийн институц УИХ дахь АН-ын зөвлөлтэй хүч хавсарч “дайснаа дарж дархан цолоо мандуулах” аянд дөрөө харшив.

УИХ тарж, хугацаанаасаа өмнө сонгууль болбол АН-ын сэргэн мандалтын үе ирэх юм шигээр гэнэн хонгор төсөөлөлтэй явж байж магад. Үнэндээ тийм биш л дээ. Иргэдийн байтугай гишүүдийнхээ дэмжлэгийг алдаж байгаа намд ийм боломж ойрдоо ирнэ гэхэд хэцүү.

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнийг огцруулах, улмаар намаа шинэчлэх зорилгоор сайн дураараа ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Харин түүний энэ алхам нэг талаараа АН-ын дарга С.Эрдэнэд  боломж олгож, Ерөнхийлөгчтэй ойртон шадарлах  замыг нь илүү амар хялбар болгов бололтой.

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Өөрөөр хэлбэл, Монголын төр. Харин Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл.  Монголчууд парламентаа ард түмнээс сонгогдсон төлөөллүүдээрээ бүрдүүлж байгуулдаг. Монгол Улсын Үндсэн хуулиар засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдэг тунхаглалыг ийм хэлбэрээр хангаж буй нь энэ.  Тийм болохоороо УИХ-ын тарах эсэхийг Ерөнхийлөгч дангаараа шийдэх асуудал хараахан биш.

Ерөнхийлөгч парламентыг тарах нэг шалтгааныг ард иргэдийнхээ итгэл дэмжлэгийг илт алдсан гэж  хэлээд байгаа юм. Ингэж итгэлийг илт алдсаныг хэн нотолж тогтоочихоолд байгаа юм бэ. Аливаад тэр дундаа улс төрд судалгаатай хандмаар.

Ерөнхийлөгчийн УИХ тарах шаардлагыг АН-ын УИХ дахь гишүүд бас дагаж намирдаг. УИХ-д бүлэг ч байхгүй,  намын удирдлагууд нь гишүүдийнхээ дэмжлэгийг жинхэнэ утгаар алдсан,  зарим удирдлага нь  яллагдагчаар татагдаад буй энэ намын хөөрхийсийн хувьд одоо Ерөнхийлөгчийг бараадахаас өөр өлзийтэй зам мөр гэж  бараг үгүй буй заа.

УИХ тарж, хугацаанаасаа өмнө сонгууль болбол  АН-ын сэргэн мандалтын үе ирэх юм шигээр гэнэн хонгор төсөөлөлтэй явж байж магад. Үнэндээ тийм биш л дээ. Иргэдийн байтугай гишүүдийнхээ дэмжлэгийг алдаж байгаа намд ийм боломж ойрдоо ирнэ  гэхэд хэцүү.

Ерөнхийлөгч УИХ-ыг тарахыг дахин дахин шаардах шалтгаан юу вэ, цаад зорилго нь юу байх вэ. УИХ-ын баталсан хэд хэдэн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Ялангуяа Улсын төсвийн хуульд жил бүр хориг тавьдаг. Цаашлаад  хамгийн ойрын жишээ гэвэл Татварын багц хууль, Захиргааны тухай хуульд хориг тавиад байгаа. Татварын хуулийн хоригийг хүлээж авахгүй гэдгээ УИХ мэдэгдсэн бол одоо Захиргааны хуульд тавьсан хоригийг ийм тавилан хүлээж байхыг үгүйсгэхгүй.

Ийм дуулгаваргүй хууль тогтоогчдоо Ерөнхийлөгч хугацаанаас нь өмнө тараахыг хүсч байгаа гэвэл арай л хөнгөн гоомой дүгнэлт болох байх.  УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргаж, өөрсдөөр  нь хойтохыг нь уншуулах санааны ард холын бодол байх шиг байна.

Тодруулбал, парламентыг тараах санаархлын ард тодорч буй дүр зураг бол Засаглалын хэлбэрийн тухай асуудал байх магадлал их.  Ерөнхийлөгчийн засаглалын тухай  яриа  саарал ордон дотор үе үехэн амилдаг.

Хэрэв өнөөгийн УИХ-ыг  хугацаанаас нь өмнө тараачихвал АН-д  дахин боломж олдож, тэдний дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчийн засаглал руу шилжье гэсэн далд санаа илт яваад байх шиг. Нийгмийн массын нэг хэсэгт илт ажиглагддаг хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалын хүсэмжлэл дээр дөрөөлөн Засаглалын хэлбэрээ өөрчилж, нэг хүний засаглалыг тогтоох санаархал парламентыг тараах Ерөнхийлөгчийн уриагаар  илрээд байгаа юм биш үү.

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих