“Үндэсний шуналтнууд…”

4209

Бизнес хийдэг хүн аймаар шуналтай байдаг л даа. Хоосон газар харвал барилга барьчих юмсан гэж бодно.

Ашиг ихээр олдог бол арьс ширний үйлдвэр аль хэдийнэ барьчих байлаа гэж. Тэд үргэлж өлсгөлөн чоно шиг шиншилж боломж бололцоог хайж явдаг. Сайнаар хэлбэл бүтээн байгуулах тэмүүлэлтэй гэхэд болно. Саяхан “Номинхолдинг” группын Ерөнхийлөгч Ш.Баярсайхан 120 мянгатад газрын “дээрэм” хийжээ. Муу новш, хүний үнэргүй шаар, орчлонгоос зайл гэсэн хараалууд одоо түүн рүү чиглэжээ дээ.

Үнэн чанартаа бол Ш.Баярсайханд газар олгох, барилга барих зөвшөөрөл (Дээрэм хийх) эрх мэдэлтнүүд өгчээ. Миний сонсож дуулснаар М.Энхболд хотын даргаар ажиллаж газар эзэмших гэрчилгээ өгсөн байж таарав. Газрын гэрчилгээтэй юм чинь хот, төлөвлөлт энэ тэрээс зураг төслөө батлуулаад барилга барина гэж дайраад оршин суугч нартай тулав. Хэн хохиров гэхээр аж ахуй нэгж цаг хугацаа, төлөвлөлтөөр хохирч байгаа юм. Барилгын зураг хийлгэхэд дор хаяж 300 сая төгрөг гээд явчихна.

Барилга байгууламж барих гэхээр иргэд босоод ирдэг. Энэ иргэдийн гомдол, тэмцлийг газрын зөвшөөрөл олгогч тал (М.Энхболд) хариуцах ёстой. Уг нь тэрээр 120 мянгатын оршин суугч нарт гаргасан шийдвэр, өгсөн зөвшөөрлөө тайлбарлаад сууж байх ёстой байтал шинэхэн хотын дарга очоод цуцлав гэнэ үү. Мундаг уу. Оршин суугч нартай зөвшилцөлд хүрчихсэн тохиолдолд газрын гэрчилгээ олгосон байх учиртай.

Хотын захиргаа иргэдтэй зөвшилцөлд хүрээгүй, шийдмэг биш учраас иргэд мөнгө нэхэх, ажил гацаагаад аж ахуй нэгж хохирдог болжээ. Төр гаргасан шийдвэрээ хамгаалж чадахгүй байгаа учир аж ахуй нэгжүүд иргэдтэйгээ учраа олохын тулд рекэт нарыг хүртэл хөлслөдөг болсон байх юм. Ш.Баярсайханыг татвараа сайн төлдөг, жижиглэнгийн худалдаагаараа дагнадаг, бусадтайгаа өрсөлддөг, 5-10 мянган ажлын байр голдуу эмэгтэйчүүдэд гаргасан “шуналтай” этгээд гэж боддог. Зүхэж хараасаар, сонгууль болгоноор “саасаар” энэ муу хэдийнхээ зүрхийг нь аваад хаячихсан даа.

Б.Жаргалсайхан

Эх сурвалж: zuv.mn


URL:

Нэр: zochin Огноо: 31 May 2019

unen shunaltai torguud delguuriin kh ni zogsool deer zogsoo l bol mongo nehne. ikh delguuriig luivaraar avsan khun dee. eniig shalgaval bukh yum ni luivar

Нэр: монгол Огноо: 31 May 2019

Наад муу Ми гээ барьж шоронд хийгээчээ.Яагаад рэн ч дуугарахгүй юу ч хийхгүй таг болчихвоо.Бослого хийхэд юу юу яриад байлаа одоо ярьсанаа шууд хийгээч.Батзандаан Оюунэрдэнэ Болдоо Аюурсайхаан бусад шударга үнэний талд зогсогч гишүүдээ

Сэтгэгдэл бичих