Саакашвилигийн нам Дээд Радагийн сонгуульд оролцоно
Гүржийн Ерөнхийлөгч асан болон Украины Одесс мужийн захирагч асан Михаил Саакашвилигийн тэргүүлдэг “Шинэ хүчнүүдийн хөдөлгөөн” нам Дээд Радагийн ээлжит бус сонгуульд оролцохоор төлөвлөж байна. Энэ тухай тус намын зөвлөлийн гишүүн, Ерөнхий прокурорын орлогч асан Давид Сакварализе мэдэгджээ.
“Бид намынхаа хувиар энэ сонгуульд оролцоно. Мөн улс төрийн хүчний хувиар хийж гүйцэтгэхийг хүсэж байгаа төсөл хөтөлбөрүүдээ хамгаалах болно” гэж Сакварализе “Апостроф” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Украины парламентын ээлжит сонгууль аравдугаар сард болох ёстой байсан боловч тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Зеленский үүрэгт ажилдаа орсныхоо дараа Дээд Радаг хугацаанаас өмнө тараах зарлигт гарын үсэг зурж, парламентын ээлжит бус сонгуулийг долдугаар сарын 21-нд товлосон юм.
URL: