Тусгай прокурор Роберт Мюллер огцорч буйгаа мэдэгджээ

5cef58810d9472016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг мөрдөн шалгасан тусгай прокурор Роберт Мюллер офисоо хаан, АНУ-ын Хуульзүйн яамыг орхиж буйгаа лхагва гарагт мэдэгджээ.

“Бид тусгай прокурорын офисыг албан ёсоор хааж байна. Хувийн амьдралдаа эргэн орохын тулд би Хууль зүйн яамнаас явж байна” гэж тэрбээр АНУ-ын Хууль зүйн яаманд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Америкийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг Мюллер 2017 оны тавдугаар сард шалгаж эхэлсэн бөгөөд хоёр жилийн дараа 2019 оны гуравдугаар сарын 23-нд дууссан юм. Трампын сонгуулийн штаб болон ОХУ-ын эрх баригчид ямар нэг байдлаар хуйвалдаагүй гэдэг дүгнэлтийг тэрбээр гаргасан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих