ҮХЦ яагаад С.Эрдэнийн захиалгаар хөдлөв?

4147

Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн болох судлаач Б.Ганхуяг ҮХЦ-д гомдол гаргаснаар өнөөдөр #ҮХЦ хуралдаж Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг хууль бус гэж үзлээ.

Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Гантулгыг огцорсныг хуул зөрчөөгүй гэж үзэх мөртлөө сонгуулийн санхүүжилт аль сангаас гарах дээр хуулийн зөрчил ярьж ялихгүй зүйлээр сонгуулийг хүчингүй болголоо‼️
Үндсэндээ Д.Гантулгын огцорсон нь зөв боловч нөхөн сонгууль явуулах нь хууль зөрчсөн юм байх.

Б.Баабарын ахалсан хөндлөнгийн судалгааны багын Хэнтий аймаг явуулсан судалгааны дүнгээр МАН-аас У.Хүрэлсүх дэвшвэл илт давуу үр дүнг үзүүлэх байсан бол МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр байж ядан байсан.

Үйл явдалд дүгнэлт хийж үзвэл судлаач Б.Ганхуяг цэцэд гомдол гаргасан нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ын дарга С.Эрдэнэ нарын тохироо байх өндөр магадлалтай байна‼️‼️

Учир нь нам дотроо дэмжлэггүй болсон С.Эрдэнэ нөхөн сонгуульд АН-ыг ялагдуулвал намын даргаасаа шууд огцрох нь тодорхой. Хэнтийн сонгуулиар АН-ын лидерүүдийн нэг Гарамгайбаатар бие даахаа мэдэгдсэн бол Н.Алтанхуяг Хүдэрбаатарыг өрсөлдүүлэхээ мэдэгдсэн. Энэ нь АН-ын саналыг 3 хувааж эцэст АН ялагдаж С.Эрдэнэ эрх мэдлээ алдах том эрсдэлтэй тул ямар ч аргаар хамаагүй сонгуулийг зогсоож суудлаа хадгалж үлдэх зорилго хүсэл ганцхан АН-ын С.Эрдэнээд л байв.


URL:

Сэтгэгдэл бичих