2018 онд тэмбүү өвчний 6400 тохиолдол оношлогджээ

4128

2018 онд бэлгийн замын халдварт тэмбүү өвчний тохиолдол улсын хэмжээнд 10000 хүн амд 20 гарчээ. Энэ тоог 3.200.000 мянган хүн амдаа харьцуулбал 6400 тэмбүү шинээр оношлогдсон гэсэн үг юм байна. Сүүлийн таван жилийн дунджаар 10000 хүн амд ногдох дундаж өвчлөлөөс дараах аймгууд 20 гаруй хувиар өндөр гараад байгаа аж. Үүнд, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор, Говьсүмбэр, Говь-Алтай, Дорноговь аймгууд болон Улаанбаатар хот хорж байна.

Харин хамгийн бага тэмбүүгийн гаралттай аймгаар Булган, Дархан -Уул орж байгаа бол Баян -Өлгий аймагт тэмбүүгийн тохиодол 10000 хүн амд 3.9 байгаа нь улсын хамгийн бага үзүүлэлт аж. Тэмбүү өвчин эхээс урагт халдварладаг бөгөөд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нь нас барж, 14 амьгүй төржээ.

Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар мрепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог/арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнг/, гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Халдвартай хүнтэй хамгаалтгүй бэлгийн хавьталд орох үед илэрдэг байна.

Тэмбүү өвчний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх (хатуу яр) гарна. Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа (ихэвчлэн цавины булчирхай) цочиж томорно. Анус орчимд өргөн суурьт кондилома гарсныг шамбарам өвчинтэй андуурах нь бий. Төмсөг тээрхийн орчим тунгалагийн судсаар баялаг хэсэгт хатуу яр гарч тунгалагийн судасны зогшингшил болсноос хатуу хаван үүснэ. Тэмтрэхэд ямар нэгэн зовиур байхгүй.Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих