Нас ойролцоо Нямдоржийн Анхбаяр танаа

61477643_2344928539108288_2323935219645677568_nУИХ ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Нямдоржийн хүү Анхбаяр бид хоёр нас ойролцоо байх. Эсвэл надаас дүүмэд ч байж мэдэх. Ямартай ч аав нь манай аавтай нас чацуу юм. Түүнд хандаж хэлэх үг байна. Эрдэнэт үйлдвэрт шахаа хийх болохоороо ааваараа яриулж шахаа хийх. Хөөрхий аав нь нүүрээ улалзуулан байж “Хүн ёсны асуудал аа….хэн ч гэсэн хүүгийнхээ төлөө ярина шүү” гэж нэг удаа мэдэгдсэн. Гэтэл одоо Австралид суух элчин сайдаар мөн л өнөө Анхбаяр ааваараа “нүүр хийж ” нэр дэвшиж дэмжигдсэн. Ичдэггүй юм уу Анхбаяр аа. 40 нас гарчихаад аавдаа эрхлээд “намайг элчин сайд болгож өг” гэж тэлчилж унаа юу. Нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах хуулиар энэ бүхэн хориотой. Гэтэл УИХ- ын гишүүн, Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байхдаа хүүхдээ “Элчин сайд болгоно” гээд өөрийнхөө суудаг Засгийн газрын хурлаар оруулж л байдаг. “Үхтэл үр харам яахав , хэн ч гэсэн хүний ёсны үүднээс хүүхдээ дэмжинэ шүү” гэж Ц.Нямдорж гуай тайлбарлах байлгүй. Харин Нямдоржийн Анхбаяр та юу гэх вэ. “Яадгийн, миний аав УИХ ын гишүүн, Засгийн газрын гишүүн. Харин чиний аав тэтгэвэрт за юу, хохь чинь ” гэх юм болов уу. Аавтай хүн сайхан ч гэлээ ааваараа түрээ барьж эрх мэдэл албан тушаал хөрөнгө мөнгөнд хүрч байгаа чинь ичмээр байна. Шинэ Зеландад сургууль төгсөхдөө ч аавынхаа нүүрээр Засгийн газрын тэтгэлэгээр суралцсан байдаг . Энэ төлбөр эргэж төлөгдөөгүй. Шударга хуульч гэсэн имиж зүүсэн аав чинь амнаасаа байнга унагадаг “Шударга ёс” -оо чамаас болж гээчихээд шившиг болж сууна. Хэдий болтол аавынхаа нүүрийг ширлэж санасандаа хүрч, сарвайсан бүхнээ авах гээ вэ. Энэ төр Цэндийн Нямдоржийн хүссэн бүхнийг өгч байгаа. Чи ч ааваараа дамжуулан хүссэн бүхэндээ хүрч байна. Харин үе чацуутны хувьд чамд хандаж хэлэхэд “жаахан шараа шүү дээ хө”… Туйлгүй эрх нөхөр юм даа чи. Эцэст нь хэлэхэд чи болон чиний эцэг та хоёрт Монголын төр ямар өртэй юм бэ…

Munkhbayasgalan Bayasgalan

https://www.facebook.com/L.Munkhbayasgalan/posts/2344939985773810


URL:

Сэтгэгдэл бичих