ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭН ХҮНИЙ АМЬ ЭРСДСЭНИЙГ НУУЦАЛЖ БАЙНА
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хүний амь эрсдсэнийг нууцалж байна.
Монгол улсад иргэний нисэх хүчин үүсчхөгжсөний 94 жилийн ой 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр тохиосон.Агаарынтээвэрчдийн баярын өдрийг угтан ИНЕГ-ынханбаяраа тэмдэглэжээ. Баяраас улбаатай архидалт амралтын газар очиж үргэлжилсэн байна. Ийнхүүархидан согтуурч байх үеэр ИНЕГ-ын 40 настай, цахилгааны инженер нас баржээ. Насбарсанинженер нь Америкт олон жил амьдарч байгаадМонголд ирж, ИНЕГ-т тав дахь жилдээажилласан Б.Т гэх иргэн аж. Хамт олны баярцэнгэл, зугаалга ихэсдэг урин дулааны улиралдсонор сэрэмж илүүдэхгүй нь. Эл өдөр ажилтнуудыг 13 цагт амраасан байна. Урд ньИНЕГ-ын ажилтан амиа алдсаныг удирдлагуудындаалгавраар хав дарж өнгөрөөсөн. ИНЕГ-ын Холбоо мэдээлэл, новигаци ашиглалтын албаныхан ажлаараа зугаалсан биш ийнхүү нэгнийгээ алджээ. Гачууртын шар хоолойн аман дахь Оршил амралтын газар болсон энэ хэрэг БЗД-ын Цагдаагийн гуравдугаар хэсэгт шалгагдаж байна.Өмнөх оны 11 сард Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Х,Б нар нь ажлын байранд эхлээд архидсан гэдэг. Улмаар бааранд хамтдаа орцгоосон байна. Энэ үеэр хоорондоо маргалдаж, Х нь хөндлөнгийн хүнд зодуулан, хүнд гэмтэж нас барсан. Энэхүү хэрэг мөн л ажлын байран дахь архидалтаас улбаатай атал ИНЕГ-ынхан хав дарж өнгөрөөсөн. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан албан тушаалд томилогдохдоо “Салбарын ажилтны сахилга, ёс зүй хариуцлагыг анхаарч ажиллана” гэж амалсан амлалтаа эргэн нэг санах цаг болжээ. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн үед хоёр ажилтан амь эрсдээд байна. Өнөөх л сахилга, хариуцлагын асуудал. Өмнө тус яамны байранд архидан согтууралтай холбоотой хүн амины хэрэг гарсныг хүмүүс бэлхнээ мэдэж байгаа. Салбарын сайд Б.Энх-Амгалан ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг хүний амь эрсдээд гурав хонож байхад толгойг нь илээд сууж баймааргүй л юм.
http://shilen.mn/1203?fbclid=IwAR0qd9SzEFfN-PVTra9xdC7VRUnOk1gNQCqMSLuKROxov67SKzPmbXHjcxQ
URL: