Зуслан, ногоон бүсийн бүх нийтийн их цэвэрлэгээгээр 851,8тн хог хаягдлыг цэвэрлэлээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “2019 онд сар бүр бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/01, А/130 дугаар тушаалын дагуу зуслан ногоон бүсийн бүх нийтийн их цэвэрлэгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, Хүрээ морьтон ХХК-тай хамтран 9 дүүргийн хэмжээнд 05 дугаар сарын 25-ны өдрийн Бямба гаригт зохион байгууллаа.
Цэвэрлэгээ Согинохайрхан дүүргийн Найрамдал, Баруунсалаа, Зүүнсалаа, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Жигжид, Гүнт, Санзай, Шаргаморьт, Бэлх, Сэлх, Баянзүрх дүүргийн Гачуурт, Хан-Уул Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Туул гол дагуу /Гачууртаас Сонсголонгийн гүүр хүртэл/, Сэлбэ гол дагуу /Шаргаморьтийн гүүрнээс Замын цагдаагийн уулзвар хүртэл/, Дунд гол дагуу /Замын цагдаагийн уулзвараас Говь ХХК хүртэл/, Улиастайн гол дагуух байршлуудад тус тус хийгдсэн бөгөөд цэвэрлэгээний ажилд 11152 сайн дурын иргэн оролцож, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компанийн 67 машин техникээр 204 рейс буюу 851,8 тн хог хаягдлыг тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна. Мөн тус цэвэрлэгээнд 4003 аж ахуй нэгж, байгууллагын 21647 ажилтан албан хаагч оролцож 3078753м2 талбайг цэвэрлэсэн.
URL: