“Номин Холдинг” ХХК-ийн газрын эрхийг цуцлуулахаар хотын даргад ханджээ
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хотын дарга С.Амарсайханд хандлаа. Тэрбээр өмнөх хотын даргын шийдвэрээр “Номин Холдинг” ХХК-д олгосон 2194 мкв газрын эрхийг цуцалж өгөхийг хүссэн байна.
Учир нь тухайн газар нь ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбай аж. Тиймээс тухайн газрыг одоогийн нийтийн эзэмшлийн зориулалтаар нь ашиглахыг хүсч буйгаа дүүргийн Засаг дарга илэрхийлж, дэмжлэг хүсчээ.
URL: