Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Тэргүүн шадар сайдаар томилохоос татгалзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаас ирүүлсэн Засгийн газрын шинэ сайдуудыг томилох асуудлаар зөвшилцөл хүсч албан бичгийг өчигдөр хүргүүлсэн. Энэхүү зөвшилцлийн бичигт тэрээр хариу өгсөн байна.

Сайдад нэр дэвшсэн Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар нарыг томилуулах саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин УИХ-ын гишүүнийг сайдаар томилуулахгүй байх саналаа Ерөнхийлөгч өмнө нь хэлж байсан ба энэ байр суурин дээрээ хатуу зогсжээ.  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нарын оронд парламентын гаднаас сайдаа томилох нь зүйтэй хэмээсэн байна.

Харин Тэргүүн шадар сайдын алба байх шаардлагагүй гэж үзсэнээр МАН-ын ЕНБ-ийн дарга У.Хүрэлсүхийг Тэргүүн шатар сайдаар томилох асуудал талаар болж буй ажээ.

Т.АМУР


URL:

Сэтгэгдэл бичих