МАНАН бүлэглэлтэй гар бариагүй биз…

4111

“Сахал” Эрдэнэбилэг гэдэг хүн “Саусгоби сэндс”, “Эко Алтан Заамар” компаниудын ард байдаг нь тодорхой болов. Ерөнхийдөө бол хаана хууль бус уурхай байна, тэнд мань эрийн сунгасан гар хөлүүд явдаг нь тодорхой. Яг өнөөдөр түүний бүтээсэн “Аалзны тор”-ын эсрэг цөөн тооны улс төрчид тууштай тэмцсэн ч өдгөө саармагжих байдал руу шилжив бололтой.
Хилийн хориотой, яллагдагчаар татагдсан, саяхан л гавлуулаад явж байсан ХХБ-ны Ерөнхийлөгч О.Орхоныг шинээр тодорсон Шүүх, Прокурорын удирдлага зөвшөөрөл өгөөд Хонконг руу нисгэсэн байна. Онц ноцтой хэрэгт яллагдагчаар татагдсан О.Орхон тэнд удах тусам ХХБ-ны эздийн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлууд, мөнгө угаасан хэрэг гацаанд орно. Эндээс үзэхэд хууль хяналтын байгууллагад тогтоосон тэдний гар хөл хэвээрээ байна. (Жирийн иргэнд бол сумандаа очих ч эрх өгдөггүй) Нөгөөтэйгүүр МАНАН бүлэглэлтэй төрийн дээд түвшинд гар барьсан уу гэсэн хардлага ч үүснэ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн санаачилсан Хөөн хэлэлцэх хугацаагаар бол эдгээр нөхдийн хэрэг хэрэгсэхгүй болж мэдэх юм. О.Орхон долоо хоногийн зөвшөөрөлтэй явсан гэх мэдээлэл байгаа бөгөөд ирэхгүй бол Шүүх, Прокурорын шинэ дарга нар ажлаа өгнө биз дээ.

Б.Жаргалсайхан


URL:

Сэтгэгдэл бичих