МАН Т.БАДАМЖУНАЙГ ГЕНСЕК БОЛГОВОЛ СОНГУУЛЬД ЯЛАХ УУ ДАА

Засгийн газрын Тэргүүн шадар сайд, дэд сайд нар нь хамтарсан Засгийн газарт 40:60 гэсэн харь­цааг хангах үүднээс гаргаж ирсэн эч­нээ маягийн албан тушаал бай­сан. Зарим том яамдад хоёр нам тус бүр нэг нэг дэд сайд томи­луул­сан. Дэд сайдын бүрэн эрхийн ху­гацаа нь түүнийг Засгийн газар то­милсноор эхэлж, тухайн дэд сай­дыг шинээр томилсноор дуус­гавар болдог. Шинэ сайдууд өнөө мар­гаашдаа багтаж томилогдох нь тодорхой. Харин дэд сайдуу­дын хувьд бас ч гэж хэд хоног хэ­лэлцэгдэх биз. Хуулиар бол 30 хоногийн хугацаанд баг­таан шийдвэрлэх ёстой. Дэд сай­дуудын хэрэг алга, илүү зардал гэж Ерөнхийлөгч айлдсан ч эрх баригч нам шийдвэрээ л гар­га­чихвал үг дуугүй дагахаас яахав. АН-ын сайдууд хэдийгээр сө­рөг хүчний талбарт шилжиж бай­гаа ч Засгийн газрын тухай хуу­лийн 22.3-т заасан “Засгийн газ­рын гишүүн өөрийн эрхэлсэн асууд­лын хүрээний бодлогын асууд­лаар Ерөнхий сайдтай, эсхүл ги­шүү­дийн олонхитой санал зөр­сөн зэргээс бүрэн эрхээ хэрэг­жүү­лэх боломжгүй болсон, түүнч­лэн хуульд заасан бусад үн­дэс­лэл байна гэж үзвэл албан ту­шаа­лаа­саа огцрох хүсэлтээ Ерөн­хий сайдад хэдийд ч гар­гаж болно…” гэх үндэслэлийг аж­лаас чөлөөлөгдөх өргөдөлдөө дурь­даа­гүй. Тэд МАН-тай хам­тарч ажил­ласан 3.4 жилийн түншлэл­дээ хүндэтгэлтэй хандаж буйгаа үүгээр илэрхийлсэн хэрэг. МАН-ын Удирдах зөвлөл орон гарсан сайд, дэд сайдын суудлуудад хийх то­милгоогоо хийхдээ Шадар сайд М.Энхболд, намын дарга С.Бат­болд, генсек У.Хүрэлсүх нарын байр суурийг харах нь мэдээж. У.Хүрэлсүх хэдийгээр Тэргүүн шадар сайдад тохоон томилогдох бол­сон ч түүний үг “хууль” хэвээр байх биз.

МАН-ын бүлгийнхэн дарга нарынхаа “арьсыг хуулав”
МАН-ынханд дэд сайдуудаа то­милохоос илүүтэй генсекээр хэ­нийг тавих вэ гэдэг “толгойны өв­чин” болоод байгаа. Хэвлэлүүд ген­секийн суудал горилогчдын та­лаар таамаг дэвшүүлж байгаа­гийн нэг нь одоогийн ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай. Энэ нам арай ч Т.Бадамжунайг ген­сек болгохгүй байлгүй дээ гэдэгт олон хүн итгэхийг хүсч бай­гаа. Хотын фракцид генсе­кийн сууд­лыг өгчихвөл одоогийн удирд­ла­гуудын суудал ганхахад хүрнэ гэж болгоомжлогсод байна. Тэгээд ч Т.Бадамжунайгийн хувьд намын генсек болоход оройтсон нэгэн. Улстөрийн карьер нь энэ сайдын суудлаар дуусгавар болж байгаа гэх хүмүүс бий. Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурал халуухан болсон. Бүлгийн гишүүд намын дарга руугаа “асч” ёстой л бут ав­сан юм байх. Эсэргүү дөрөв Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ц.Бат­­­баяр, Д.Тэрбишдагва нар гал дээр тос нэмж, намын даргаа зад шүүм­жилж эгээ л шонд дүүжилье гэ­­сэнгүй. Шинээр томилох сай­дуудад олигтой хүмүүсийг са­нал болгосонгүй, хэл амтай хүмүү­сийн нэрийг гаргаж ирж, намын нэр хүндийг унагалаа, Ерөнхий сайд ч гэж сайд. Тэднийг да­гуулж Ерөнхийлөгч дээр бүгдийг нь дагуулж ороод заг­нуулаад сууж байдаг, ганцаараа ороод танилцуулга хийх байсан юм, таарсан таар шуудайнууд гээд ёстой л авч өг­сөн гэнэ. Мөн У.Хүрэлсүхийг зур­гаахан сарын хугацаатай Тэр­­гүүн шадар сайдын суудалд очи­­хын тулд намаа гаргуунд нь гар­­гаж хаялаа гэлцэн ёстой л арь­сыг нь хуулж өгсөн байна. Ха­рин на­мын дарга С.Батболд ган­дан бууралгүй Ерөнхийлөгчид өчиг­дөр албан бичиг хүргүүлж, санал бол­­госон сайд нарын нэрийг дэм­жихийг хүссэн байна.

Л.Оюун-Эрдэнэ, Б.Долгор хоёрын хэн нь илүү жин дарах бол
МАН-ынхан дэд сайдуудын суудалд НАМЗХ-ны “бяцхан чөт­гөр”-үүдээс томилохоор ярьж бай­гааг хэлэх хүн байгаа.  Үүнийг ирэх сонгуульд төдийлөн олон ли­дер нэр дэвшигч байхгүйгээс за­рим мөнгөлөг “бацаанууд”-аа олон нийтэд таниулахын тулд ийм арга хэмжээ авах гэж байгаа гэж тайлбарлаж байна. Тэгвэл МАН-ынхан жендерийн асуудлыг “бацаанууд”-аас дээгүүрт тавих магадлал хамгийн өндөр гэх хүн ч бай­на. Амных нь салиа арилаагүй МАН-ын жулдрайнуудаас юм үзэж, нүд тайлсан хүүхнүүд нь хувь илүү нэр хүндтэй гэдэгт олон хүн эр­­гэлзэхгүй байна. МАН-д лидер эмэг­тэйчүүд цөөнгүй. Дэд сайдын ажил албыг цалгардуулахгүй аваад явчих хатан ухаантай улс­төрч эмэгтэйчүүд энэ намд уг нь олон бий. НАМЗХ-ны Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгортой ч юм уу, Н.Уч­­ралыг МАН-ын нарийн бич­гийн дарга Д.Сарангэрэлтэй жин­гийн туухай дээр тавиад үзье л дээ. Хэн нь илүү жин дарах бол. УИХ-ын гишүүн байсан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Жендерийн тэгш байд­лыг хангах үндэсний хорооны дэд дарга “Долгор зөвлөх”-ийг нэг яамны дэд сайдын ажлыг өл­хөн залгуулчихна гэдгийг хэн хүн­гүй л мэдэж байгаа.  Тэрбээр Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг шүү­хийн тогтолцоог гацаанд оруулж байгаа хүн хэмээн нэг бус удаа шүүмжилж байсан. Төрийн тэр­гүү­нээ шүүмжлэх эр зориг эрэг­­тэй улстөрчдөд ч дутсан цаг шүү дээ. Даваажанцангийн Са­ран­­гэрэл гэдэг сэтгүүлч эмэгтэй өөрийн үзэл бодолдоо үнэнч гэдгээ харуулж, аль эртний сон­гол­тоо хийчихсэн. МАН-д үнэн­чээр зүтгэхээ тангараглаж, тус на­мын Удирдах зөвлөл хүртэл ахиж дэвшиж чадсан нэгэн. Тэр Мон­голын томоохон телевизийн ажлын хажуугаар МСНЭ-ийг хэ­дэн жил хэл амгүй авч явж, удир­дахуйн ухаанд чамгүй суралцсан нэ­гэн. Дэд сайдын албыг хэнээр ч заалгахгүй, хэнээс ч дутахгүй аваад явчихна гэж тодорхой хү­рээ­ний­хэн ярьж байна лээ. Бо­лох­гүй нь юу байх вэ. МАН-ын шилдэг эмэгтэй улстөрчдөөс Нийс­лэлийн ардчилсан эмэг­тэйчүүдийн холбооны тэр­гүүн, НИТХ-ын төлөөлөгч Б.Са­ран­чи­мэ­­гийг ч бас онцлох хэрэг­тэй. Улстөрд ороод удаагүй ч МАН-ын эмэгтэйчүүдийг толгойлох бол­сон нь санамсаргүй хэрэг биш. Гэрээ, биеэ засаагүй байж улстөрд хутгалдагсдын дэргэд аль алиныг нь элбэн тохинуулчихаад төр, нийгмийн төлөө зүтгэхээр сэтгэл шулуудаад байгаа юм билээ. Ца­хилгаанчин мэргэжилтэй бүс­гүй одоогоор Үндэсний цэцэр­лэгт хүрээлэнг хөл дээр нь бос­­го­хоор цаг наргүй ажиллаж бай­на. Түүнд дэд сайдын алба тийм ч хэцүү, хийж чадахгүй ажил биш гэдэгт найдаж болно. Улс­­төрд хүч түрэн орж ирж, сүү­лийн үед нэр нь яригдах бол­сон “Монполимет” группын ерөн­хий­лөгч Ц.Гарамжавыг ч дэд сай­даар томилоход болохгүй юмгүй. МАН-ын бага хурлын гишүүн тэрбээр Монголын уул уурхайн сал­барт эрчүүдтэй ана мана үзэл­цэж яваа цорын ганц эмэгтэй. Эндээс харахад дайчин мөртлөө нууц­лаг, хатуу чанд эмэгтэй гэж дүг­нэж болно.
Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч НАМЭХ-ны дэд тэргүүн Г.Идэр­мааг дэд сайдаар томилж яагаад бо­лохгүй гэж. “Нью Майнд” ХХК-ийн ерөнхий захирал энэ эмэгтэй эдийн засагч, нягт­лан бо­догч мэргэжилтэй төдий­гүй Монгол Улсын шилдэг ме­не­же­­рээр өргөмжлөгдөж бай­сан юм билээ. Бас НИТХ-ын тө­лөө­­лөгч, “Бишрэлт” группын ерөнхий­лөгч Б.Ундармааг дэмжигсэд ч цөөнгүй. Хэдийгээр ахархан ху­га­цаа­тай томилгоо ч гэлээ сонгуу­лийн өмнөх намын нэр хүндийг уна­гах­гүйн тулд чадварлаг бо­лов­сон хүчнүүдээ төрд илгээх нь ашигтай гэдгийг намынх нь удирд­лагууд хүнээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.  Жор мэдэх­гүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг үг байдаг байх аа.

Б.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих