Цемент гэж мэдүүлэн, 11 тонн химийн бодис нэвтрүүлэхээр завджээ
Гаалийн Ерөнхий Газрын харъяа, Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын бүсээр энэ сарын 20-нд Монгол Улсад бүртгэлтэй “С” ХХК-ны импортлож буй цемент дунд “полиэтиленгликолийн лав” гэх их хэмжээний химийн бодис нуусан байжээ.
Гаалийн хяналт шалгалтаар энэ зөрчлийг илрүүлсэн байна. Тус компани 11.7 тонн химийн бодисыг гаалийн байгууллагад “цемент” гэж мэдүүлэн, улсын хилээр хууль бусаар нэврүүлэхийг завдсан үйлдлийг шалгаж прокурорын байгууллагад шилжүүлэв гэж ГЕГ-аас мэдээллээ.
URL: