“Huawei”-н бүтээгдэхүүнээс татгалзахыг БНСУ-д уриалж байна

415

“Huawei” компанийн тоног төхөөрөмж, технологийн бүтээгдэхүүнээс татгалзах санаачилгад нэгдэхийг АНУ БНСУ-д уриалж байна. Энэ тухай БНСУ-ын “Chosun Ilbo” сонин мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, “Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж АНУ БНСУ-ын Гадаад хэргийн яаманд мэдэгдсээр байгаа аж.

Түүнчлэн Америкийн цэргийн объектууд байрладаг дүүргүүдэд “Huawei”-н тоног төхөөрөмж бүхий хөдөлгөөнт холбоог хэрэглэхээс татгалзахыг БНСУ-ын эрх баригчдаас АНУ шаардаж байгаа аж.

АНУ-ын болгоомжлолыг БНСУ-ын Гадаад хэргийн яам анхааралдаа авч байгаа хэдий ч эрх баригчид хувийн бизнесийн хэрэгт хөндлөнгөөс оролцож чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. “Huawei” компанийн бүтээгдэхүүний импортыг зогсоовол БНСУ-ын бизнес эрхлэгчид хэдэн тэрбум ам.долларын алдагдал хүлээж магадгүй болохыг “Chosun Ilbo” цохон тэмдэглэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих