Б.Жавхлан, М.Амарболд нарын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ

409

13 настай охины аминд хүрсэн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн Б.Жавхлан, М.Амарболд нар Улсын дээд шүүхэд хандаад байгаа. Тэдний гомдлыг өнөөдөр Дээд шүүхэд хэлэлцэхээр товложээ.

Хэрэг явдлыг сануулбал, Одоогоос хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг Б.Жавхлан, М.Амарболд нар үйлдсэн нь тогтоогдож, анхан шатны шүүхээс тэдэнд бүх насаар нь чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан юм.

Тодруулбал, Анхан шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүхээс бүх насаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж байв. Тэд ялын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж Давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Харин Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих