Б.Жавхлан, М.Амарболд нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

401

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охины амийг онц хэрцгий аргаар хохироосон Б.Жавхлан, М.Амарболд нарын хэргийг маргааш Дээд шүүх хэлэлцэнэ.
Тэдэнд хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял оноосон байгаа. Гэвч тэдний ар гэр болон өмгөөлөгчид өөрсдийнх нь хүсэлтээр Дээд шүүхэд гомдол гаргасан байгаа юм.
Тодруулбал, анхан шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүхээс бүх насаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж байв. Тэд ялын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж Давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Харин Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ч тэд дахин ялын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй Дээд шүүхэд хандсан байгаа юм.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих