“Абсолют кэш энд керри” дэлгүүр хадгалах хугацаа тодорхойгүй бүтээгдэхүүнийг худалдаалж байжээ

395

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газар энэ сарын 21-ны өдөр иргэдийн гомдол саналын дагуу “Хүннү Молл” худалдааны төвд байрлах “Абсолют кэш энд керри” ХХК-ийн худалдааны төвд хяналт шалгалтыг хийсэн аж.

Хяналт шалгалтаар үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, хуурамч шошго наасан “Баярлалаа”, “Монгольские”, “Шэнэхэнские” зэрэг 3 нэр төрлийн буузыг савлаж худалдан борлуулж байсныг илрүүлсэн байна.

Мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэнээр дээрх компанид “Зөрчлийн тухай хууль”-ийн холбогдох заалтаар арга хэмжээ ногдуулахаар зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна хэмээсэн юм.

Эх Сурвалж: НМХГ


URL:

Сэтгэгдэл бичих