Хайрын баланд умбасан Ганаа буруу зөвгүй бурж олны дургүйг хүргэв
Рок попын ертөнцөд 16 жил “амьдарсан” Камертончууд өдгөө өөрсдийнхөө залгамж халааг гаргаж ирэхээр
“Камертон-2” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Тус хамтлагийн гишүүд сүүлийн зургаан жилийн хугацаанд тус тусын уран бүтээлийг хийж, ажил амьдралаа “цэцэглүүлсэн” юм. Ялангуяа өнгөрсөн 2011 он Камертончуудын хувьд нилээд олон дуулиантай үйл явдал болсон. Тухайлбал тус хамтлагийн ахлагч Д.Болд Төрийн ордонд тоглолтоо хийж, Төрийн соёрхол хүртээд байгаа бол Эбагийн хувьд хөөрхөн охинтой болж алдарт хөлбөмбөгч Бекхэмтэй адилтгах “амжилт”-ын эзэн болсон гэж байгаа.
Харин Ган-Эрдэний хувьд хувийн амьдралдаа нилээд том өөрчлөлтийг хийсэн бөгөөд эхнэр хүүхдээ орхиж, “Жигүүр Гранд” группийн өв залгамжлагч Уянга хэмээх бүсгүйтэй хайрын романс үүсгээд байгаа юм. Тэрээр сүүлийн үед хэвлэлээр шинэхэн амрагийнхаа тухай буруу зөвгүй магтаалын үг “асгаж”, хуучин амьдралаа юу ч биш байсан мэтээр ярих болсон. Түүний энэ үйлдэл олон хүний эгдүүцлийг төрүүлээд байгаа ч хайрын баланд умбасан Ганаа энэ мэтийг үл ойшоон “Би одоо л хайр сэтгэлийн сайхныг мэдэрч эхэлж байна. Удахгүй хүүхэдтэй болно гэж бодож байгаа” хэмээн хэвлэл бүхэнд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Н.Уранхас
factnews.mn
URL: