Үе үеийн сайд нарыг баалагч Ж.Амарсанаа
Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байхад нь Ж.Цолмонг муулж байсан хүн нь Ж.Амарсанаа. Түүний ажлыг авсны дараагаар Н.Удвалыг Эрүүл мэндийн сайд байхад Ж.Амарсанаа мөн л муулж байв. Одоогийн Эрүүл мэндийн сайдыг ч мөн л муулж байгаа. Эмэгтэй сайд нарт дургүй Ж.Амарсанаа ер нь өөрөө ариухан хүн үү гэвэл үгүй. Элэгний өвчтэй хүмүүсийн зовлонгоор хөрөнгөжсөн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл элэгний эмийг Монгол улсад оруулж ирэхдээ 10 гаруй нугалж зарсан байдаг. Энэ үнэн төрхийг нь илчилсэн Н.Удвал сайд муу муухайгаараа дуудуулсаар ирсэн. Энэ удаад Ж.Амарсанаагийн муулах дараагийн бай нь Д.Сарангэрэл сайд болж байна. Ингэхдээ сүрьеэ өвчин, хүүхдээр олны анхаарлыг өөртөө татахыг хичээв.
15-р сургуулийн нэг сурагч сүрьеэгээр 2016 онд нас барсан. Энэ мэдээллийг эрүүл мэндийн салбарынхан бүгд мэдэж байсан. Гэхдээ тэр үед Ж.Амарсанаа чимээгүй байсан. Харин өнөөдөр Д.Сарангэрэл сайд руу цахим орчинд дайрч байгаа нь өөртөө нэр хүнд олж авахыг санаархаж, 2020 оны сонгуулийн дараа сандал ширээнд суухыг санаархаж байж болзошгүй юм.
Яг үнэндээ цаашид сүрьеэгийн халдвар нэмэгдэнэ. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, сүрьеэгийн орон нутаг дахь диспансерууд үндэсний хэмжээнд эхний ээлжинд ЕБС-иудыг сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн явцаас харахад сүрьеэгээр өвдсөн хүүхдийн тоо нэмэгдэхээр байгаа. Учир нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 798 ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон багш ажилтнуудын дунд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг явуулна. Тэгэхээр Ж.Амарсанаагийн цахим орчин дахь халдлага нэмэгдэнэ. Энэ бол цаг хугацааны асуудал болж таарсан. Уг нь ёс зүй, жудгаа бодвол ийм зүйл хийх шаардлагагүй баймаар…
Хэрвээ Ж.Амарсанаа үнэхээр бүх нийтийн эрүүл мэндэд санаа зовдог бол хүмүүнлэгийн үйлс хийх хэрэгтэй. Гэтэл сайн үйлс хийж байгаа харагдсангүй.
Түүний тэргүүлсэн Хаппи Веритас эмнэлэг нь Маргад-Эрдэнэ гэх хүүг буруу оношилсон байж болзошгүй байгаа. Тэдний бурууг өрөвч Монголчууд нийгмээрээ хүлээн зөвшөөрч, өнөөдөр ч гэсэн Маргад-Эрдэнэ хүүд тусалсаар байгаа.
Нөгөө талаас анхаарч үзэх асуудал бол 2016 онд “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдсан. Тэр үед яагаад Ж.Амарсанаа чимээгүй байв. Тухайн үед хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаал гарч ЕБС-иудад сүрьеэгийн чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг явуулж байсан. 15 дугаар сургуульд урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэхэд 38 сурагч, нэг багш өвдөж, 200 гаруй хүүхэд халдвар авсан байсан. Сүрьеэгийн халдвар авсан хүүхдийн 10 хувь нь өвддөг. Халдвар авсан хүүхэд өвддөг шалтгааныг эмч мэргэжилтнүүд тайлбарласан. Сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх хэрэгтэй. Халдвар авсан хүүхдэд урьдчилан сэргийлэх эмчилгээ хий гэсэн шинэ зөвлөмжийн дагуу ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба 15 дугаар сургуульд эмчилгээ хийж эхэлснээр эцэг эхчүүд, хүүхдүүд мэдэхгүй байсан далд асуудлыг гаргаж ирсэн.
15 дугаар сургууль 1700 гаруй сурагчтай. Хэрвээ урьдчилан сэргийлэх үзлэг хийгээгүй бол халдвар, өвчлөл бүр нэмэгдэх байсан. Тэгэхээр энэ салбарт юм хийж байгаа нэгнээ дэмжихгүй бол ядаж дуугүй байж сурах хэрэгтэй.
Сүрьеэгийн халдвар тээгч, халдвар авсан, өвчилсөн гэсэн гурван ойлголт байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад өвчлөл, халдвар илэрч буй тохиолдол бүрт ХӨСҮТ стандартынхаа дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад өвчлөл, халдвар илэрч буй тохиолдол бүрт ХӨСҮТ стандартынхаа дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа.
Нөгөө талаас Сүрьеэ бол нийгмийн өвчин. Зөвхөн эрүүл мэндийн салбараас хамаарч байна гэхээсээ илүүтэй сургуулийн орчин, анги дүүргэлт, агааржуулалт, иргэдийн амьдралын түвшин, орлого, хоол тэжээл зэрэг маш олон зүйлтэй уялддаг. Дэлхийн дахинд сүрьеэгийн үндэс суурийг ядуурал, эдийн засгийн доройтол гэж хардаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тэжээллэг хоол өгч, ядраахгүй байж, хувийн ариун цэврийг сахих хэрэгтэйг анхаарна уу.
Нөгөө талаас эмэгтэй улс төрч, сайд нарыг хэзээ болтол ийнхүү баалах вэ? Нийгмээрээ эмэгтэйчүүдийг үзэн ядсан сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй болсныг зөвхөн Ж.Амарсанаагийн эмэгтэйчүүдийг баалах дуртай зан баталж байна.
URL: