Э.Анарын улс төрийн бэлтгэл
Монголын улстөрчдийн хөвгүүд хүссэн хүсээгүй улс төрд хөл тавьж, намынхаа оюутан, залуучуудын холбоог тойглон карьераа эхэлдэг жишиг нэгэнт тогтжээ. Тийм залуусын бүхэл бүтэн арми бий болсон нь МАН-ын залуу боловсон хүчнүүдийг нэгтгэсэн Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо юм. Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг, “Их засаг” их сургуулийн захирал Ням-Осорын хүү Н.Учрал, “Хөрөнгийн бирж”-ийн Х.Алтай, “МАК”-ын Нямтайширын хүү Н.Номтойбаяр гээд нэртэй бол нэртэй, бэлтэй бол бэлтэй залуусын энэ фронт жилээс жилд бүл нэмэх болжээ. Хаа очиж улстөрийн ийм үзэгдлээс хол явдаг байсан Шадар сайд М.Энхболдын хүү Э.Анар, УИХ-ын гишүүн Д.Арвингийн хүү А.Од нар өнгөрсөн оны сүүлийн өдөр болсон МАН-ын дээдсүүдийн цугладаг “Алтан сарнай” наадамд эхнэрүүдээ дагуулан ирж, МАН-ын залуу дарга нартай найзархсан нь тэднийг улс төр сонирхож эхэлснийг илтгэх мэт.
Уг нь Шадар сайд М.Энхболдын ганц хүү Э.Анарыг улс төрийн гэхээсээ илүү спортынхон илүү сайн танина. Сагсан бөмбөгийн дээд лигт ШШГЕГ-ын дэргэдэх “Офицерууд” багт тоглолдог тэрбээр Д.Арвин гишүүний хүү А.Одтой үй зайгүй найзууд юм. Хоёул сагсан бөмбөгийн дээд лигт тоглож, спортын карьераа эхлүүлсэн найзууд өнгөрсөн жил дээдсийн хүрээний тансаг хурим хийж, хувийн амьдралдаа шат ахисан. Сагсан бөмбөгийн улаан фэн, Шадар сайдын ганцхүү одоо спортын бэлтгэлээ орхиж, улс төрийн тулааны бэлтгэлдээ анхаарал хандуулж буй бололтой.
Төдийлөн олны хараанд өртөөд байдаггүй, хаа очиж энгийн даруу зантай гэгддэг Э.Анар заяаны ханиараа ЭМШУИС төгссөн, эмч бүсгүйг сонгосон гэдэг. Дунд сургуулиа Японд дүүргэж, ЭМШУИС-ийг улаан дипломтой төгссөн түүний гэргийг Номуундарь гэдэг бөгөөд мэдлэг, боловсрол, царай зүсээрээ хэнийг ч дагуулахааргүй сайхан бүсгүй байдаг юм.
Т.Маша
URL: