Ц.Пүрэвтүвшин: Надад ямар ч эрх мэдэл байхгүй, Д.Эрдэнэбилэг захирал бүгдийг мэднэ
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросоос худалдаж авсан Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирлаар Ц.Пүрэвтүвшин гэдэг залуу ажилладаг. Энэ худалдан авалт тойрсон асуудал бишдэж, эдүгээ Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн явдал болж хувирсан.
Уг асуудлаар Ц.Пүрэвтүвшинг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, сахал хэмээх Д.Эрдэнэбилэгтэй хамт эрүүгийн хэрэг үүсгэн жил гаруй шалгаж байгаа. Хэдхэн хоногийн өмнө энэ хэргийн яллагдагчаар татсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарлаа.
Хэвлэлүүдэд гарч буй мэдээлэл, улс төр, хууль хяналтынхны хүрээнд яригдаж байгаагаар Ц.Пүрэвтүвшин “үнэнээ өчиж” эхэлсэн бололтой. Тэрбээр “Надад ямар ч эрх мэдэл байхгүй, би зөвхөн даалгавар гүйцэтгэдэг, Д.Эрдэнэбилэг захирал бүгдийг мэднэ” гэж ярьж эхэлсэн гэсэн мэдээлэл яригдаад эхэллээ.
Эх Сурвалж: Erennews.mn
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=21250
URL: