Ой найман сартай хүүхэд өндрөөс унаж нас баржээ

4012

Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах орон сууцны долоон давхраас нэг ой найман сартай хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, осол өнөөдөр 10.50 цагт гарсан бөгөөд хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор айлууд  цонх, тагтаа онгорхой орхих, улмаар бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдах тохиолдол гарсаар байгааг Онцгой байдлын алба болоод цагдаагийн байгууллагаас анхааруулсааар байна.


URL:

Сэтгэгдэл бичих