15 настай охин гэрээслэл бичиж үлдээгээд амиа хорложээ
ЕБС-ийн сурагч 15 настай охин гэрээслэл бичиж үлдээгээд амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 21-ний өдөр буюу өчигдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 15 настай охин гэрээслэл үлдээгээд гэрийнхээ багананаас өөрийгөө боомилсон байжээ.
Гэрээслэлдээ “Эцэг эхийнхээ маргааныг өдөр бүр сонсдог. Цаашид тэвчихгүй. Ааваа та ээжийг 10 жилийнх нь уулзалтад хэрүүл хийлгүй явуулаарай” гэх утга бүхий зүйлс бичсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Т.Од
URL: