Ц.Элбэгдорж хил давжээ
Дубайн гэрээний луйвар, Эрдэнэтийн 49% тай холбоотойгоор ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, сахал Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татан хорих шийдвэр гарлаа. Гэтэл үүний урд орой нь Ц.Элбэгдорж хил даван зугтаасан байна. Тэрээр ойрын хүндээ хэлэхдээ 7 сарын 15 гэхэд ямар ч асуудалгүй болно гэж хэлээд явсан гэх. Хуулийнхан толгой нь солигдсон ч хөл гар нь мафидаа үйлчилсээр байгааг албаны эх сурвалж хэлж байна.
Өнөөдөр Сахал Д.Эрдэнэбилэг нарыг хорих шүүх хурал Сүхбаатар дүүрэгт болох гэж байна. Харин Худалдаа хөгжлийн банкныхан хэвлэлүүдийн бүгдийнх нь амыг мөнгөөр таглаж байгааг сэтгүүлчид хэлж байна.
URL: