МУГЖ И.Одончимэг эмээ болов

Монголын Драмын тайзнаа “Ромео, Жульетта хоёр” жүжигт тоглон шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авч байсан, өдгөө

“Х-Түц” хамтлагийн найруулагч бөгөөд жүжигчин, МУГЖ И.Одончимэг саяхан залуу амрагаасаа үрийн зулай үнэрлэж гэр бүлийн аз жаргалд халуухан умбаж байна.

Эрхэм жүжигчний баяр дээр баяр нэмж түүний анхны нөхөр жүжигчин, сэтгүүлч Н.Зоригоотой сууж байхдаа гаргасан 21 настай охин нь мөн сарын дараа охин төрүүлж бөөн баяр болжээ.

Энэхүү тэмдэглэлт баяр баясал давхцаж эрхэм Гавьяат маань зээгээ өөрийнхөө хажууд байлган хоёр хүүхдээ хамтад нь асран ихэр хүүхэд төрүүлсэн мэт залуу ээжид хүүхэд арчлахыг зааж сургаж байна. Охиноо хүүхэд төрүүлсэнд баярласан жүжигчин Н.Зоригоо баглаа цэцэг барин нэг сар хүрмэгц нь зээгээ эргэж нэр хайрласан сурагтай.

Г.Заяа .wikimon


URL:

Сэтгэгдэл бичих