Барилга дээрээс хүн унажээ
Барилга дээрээс хүн унаж гэмтсэн хэрэг өчигдөр /2019.05.22/ гарчээ.
Цагдаагийн байгууллагад “БЗД-ийн 11 хороонд үйл ажиллагаа явуулдаг барилгын хашаанд барилгын ажил хийж байсан хүн унаж гэмтлээ” гэсэн дуудлага мэдээлэл тавдугаар сарын 21-ны 08:01-д иржээ. Дуудлагын дагуу шалгахад Орхон аймгийн харьяат “Б” /эр,37н/ ажил хийж байгаад унаж гэмтсэн байжээ.
Гэмтсэн иргэн ГССҮТ-н хүзүү нуруу нугасны тасагт хэвтэн эмчлүүлж байгааг цагдаагийн байгууллага материалжуулан шалгаж байна.
URL: