Цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй Агапе эмнэлгийг хаалаа
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Ачтус ХХК-ийн Агапе эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн байна.
Хяналтаар цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авчээ. Тус эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор энэ сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар түр зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгавар хүргүүлжээ.
URL: