Тохиролцооны тоглолтод оролцсон Гүржийн 11 хөлбөмбөгчнийг баривчилжээ

 5ce3992a74cbdГүрж улсын Улсыг аюулаас хамгаалах албаны Авлигатай тэмцэх газар “тохиролцооны тоглолтуудад оролцсон” гэх үндэслэлээр одоо тоглож буй 8 хөлбөмбөгчин болон зодог тайлсан 3 тоглогчийг баривчилжээ.

Мөрдөн байцаалтын явцын талаарх мэдээллийг үзвэл, дээрх хөлбөмбөгчид зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлээс мөнгө авсныхаа хариуд нэлээд хэдэн тоглолтонд зориуд хожигдож байжээ. Үүнийхээ төлөө 34 мянган доллар авсан тэднийг мэргэжлийн спортын тоглолтуудад оролцогчдыг хахуульдсан гэх зүйл ангиар 4-7 жил хорих ялаар шийтгэж магадгүй байна.

Авлигатай тэмцэх газрын мэдээлэлд дурдсанаар “зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд хөлбөмбөгчидтэй уулзаж, тамирчдад тодорхой хэмжээний мөнгө өгч, бусад багуудтай хийх тоглолтуудын дүнг урьдчилан тохиролцож байжээ”.


URL:

Сэтгэгдэл бичих