Цагаанхадыг хятадуудад үйлчилдэг хар зах болгож гүйцлээ

238

Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Цагаанхадан дахь нүүрс тээврийн жолооч нар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон АТҮТ-ийн дарга нараас ам асууж, шаардлага тавьжээ.
Жолооч нар “Авто тээврийн үндэсний төвийн дарга энэ байгууллагыг хятадуудад үйлчилдэг хар зах болгож гүйцлээ. Дэд дарга Батсайхан гэх мэт төрийн ажлын ямарч туршлагагүй нөхдүүд Монгол жолооч тээвэрчид, монгол хүний эрх ашгийг уландаа гишгэж, яргалж дууслаа. Тэдний Ерөнхий сайдтай найз нөхдийн холбоотой нь Монгол тээвэрчдийг тамлах эрх мөн үү.
Нүүрс тээврийн С зөвшөөрөл нэртэй цаасыг хятадуудад дамлан зарж, өөрсдөө баяжаад тээврийн бизнес эрхлэх гэсэн Монгол компаниудыг дампууруулж, хятад бизнест давуу эрх олгох нь Монгол Төрийн бодлого болоо юу.
Хагартлаа баяжихдаа хэдэн хүнийг тамлаж байгаагаа мэдэж байгаа болов уу энэ хүмүүс. Сүүлийн үеийн Төрийн алба нэг иймэрхүү л байна. Хүн чанар гэж юм энэ байгууллагын удирдлагын түвшинд лав юу ч алга. Ийм нөхдүүдийг шударга ёсыг яридаг Ерөнхий сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч мөнгө төгрөг хүчтэй юм даа.
Хятадын нутагт Монголын тээвэрчид хилээс цааш огт явдаггүй, хоёр улсын тээврийн гэрээ ч ийм, харин Монголд зөвхөн хятадын машин явдаг болгох нь ээ бага дарлаарай дарганцараа. Дорнодын талаар газрын тос тээвэрлэж зөвхөн хятад машин, хятад жолооч л явж байгаа. Нэртэйгээр та нар монголчуудыг бүгдийг Солонгос явуулаад Монгол нутгийг минь хятадуудаар дүүргэчих.
С зөвшөөрөл авсан хятад компаниуд 24 км замд 120 тонн ачааг нэг тонн ачааг 150 юаны хөлс авдаг өөрөөр хэлбэл 24 км яваад 18000 юан авдаг. Монгол жолооч 240 км замд 65 тонн ачааг нэг тонн ачаа 70 юанаар ачна талдаа 240 км нийт 480 км т 4500 юан авдаг ийм л тогтолцоог хийж өөрөө баяжиж Монгол тээвэрчдийг доромжлон тамлаж байна.
Хүн тамлаж олсон мөнгө хоолойд нь тээглэхээс өмнө Ерөнхий сайд найзыгаа аварч эндээс зайлуулаасай. Энэ шударга ёс мөн үү. Төрийн бодлого мөн үү” гэсэн шаардлагыг гаргажээ.

О.Гэрэл
Оллоо.mn

http://olloo.mn/n/64445.html


URL:

Сэтгэгдэл бичих