Багдад хотын ногоон бүсэд пуужингийн цохилт өгчээ
Иракийн нийслэл Багдад хотын төвд байрладаг Ногоон бүсэд өнгөрсөн ням гарагийн орой пуужингийн цохилт өгсөн байна. Уг бүсэд АНУ-ын Элчин сайдын яам болон Засгийн газрын байрууд байрладаг юм.
“Пуужингийн цохилтын улмаас хэн нэгэн хүн амь эрсдээгүй” гэж Иракийн зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Мөн тэрбээр, уг цохилтыг хаанаас өгсөн нь тодорхойгүй байгаа хэдий ч бүс нутгийн хурцадмал байдал өсөн нэмэгдэхэд нөлөөлж болзошгүй хэмээн мэдэгджээ. Ногоон бүс өнгөрсөн оны есдүгээр сараас хойш энэ төрлийн халдлагад өртөөгүй байна.
Энэ сарын эхээр АНУ-ын Засгийн газар Ираны аюул заналыг бууруулах зорилгоор Иракт цэргүүдээ байршуулах шийдвэрийг гаргасан юм. Үүний зэрэгцээ Ойрхи Дорнод руу нисэх онгоц тээгч хөлөг онгоц болон бөмбөгдөгч онгоцнуудаа илгээсэн билээ.
АНУ-ын Төрийн департамент болон Ирак дахь АНУ-ын ЭСЯ-наас уг халдлагатай холбоотой мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд халдлагын хариуцлагыг хэн нэгэн хүлээгээгүй байна.
URL: