Зеленский Дээд Радаг тарааж буйг мэдэгдлээ

229

Украины Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсон Владимир Зеленский Дээд Радаг хугацаанаас өмнө тарааж буйг мэдэгдлээ.

Зеленский Дээд Радагийн баярын хурлын үеэр Украины ард түмэнд тангараг өргөсөн юм. Үүний дараа тус улсын Үндсэн хуулийн цэцийн дарга түүнийг төрийн тэргүүний албан тушаалд орсныг мэдэгджээ.

“Найм дахь удаагийн сонгуулийн Дээд Радаг би тарааж байна. Украин улс мандтугай!” гэж тэрбээр Радад үг хэлэхдээ мэдэгджээ. Украины парламентын ээлжит сонгуулийг энэ оны 10 дугаар сард явуулахаар төлөвлөж байсан байна.

Зеленский Донбассын дайныг зогсоохыг төрийн тэргүүний хувиар гүйцэтгэх эхний үүрэг даалгавар болголоо. “Бидний биелүүлэх эхний даалгавар бол Донбасст гал зогсоох юм” гэж тэрбээр хэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих