Дарга нар нь иргэдээ шүүхэд өгнө гэжээ

Хонгор сумын иргэд өчигдөр мэдээлэл хийлээ. Тэднийг сумын удирдах албан тушаалтнууд нь Хонгор сумын нэр хүндийг унагаж, өнгөрсөн асуудлыг улстөржүүллээ хэмээн шүүхэд хандахаар болсон талаар дуулгав.

Тэд “2007 онд алдагдсан химийн хортой цианит мөнгөн усны хордлогоос иргэд маш их хохирч байгааг бид дахин уламжилж байна. Хамгийн гол нь тэр хорноос болоод манай сумын иргэд суурь өвчин, халдвартай болсон. Бид энэ хорыг улстөржүүлээгүй. Манай сумын иргэд хохирлоос гартал бид энэ тэмцлээ үргэлжлүүлж байнгын дуу хоолойгоо хүргэж байх болно. Хонгор сум бүхэлдээ хордоогүй, нэгдүгээр багийн иргэд хордсон. Сумын Засаг дарга, тамгын газрын дарга нь төсвийн байгууллагын хүмүүстэйгээ нийлж байгаад бид нарыг хэл ам хийлээ гээд “Бүгдээрээ зайлцгаа, бид нар энд тайван амьдармаар байна” гэсэн. Тэгээд ч зогсохгүй бид нарыг шүүхэд өгнө” гэсэн гэв.

О.Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих