Гурван ихэр охин мэндэлжээ

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд энэ сарын 16-нд Бат-Өлзий сумын I багийн иргэн С.Хулан гурван ихэр охин төрүүлжээ.

Охид 2200, 2250, 2400 гр жинтэй төрсөн байна. Охидын ээж 28 настай С.Хулан хоёр дахь удаагаа төрсөн бөгөөд сүүлийн төрөлт нь ийнхүү амрахаар ихэрлэжээ.

Ихэр охидыг аймгийн Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гэр бүл хүний хөгжлийн төв зэрэг газар анхааралдаа авч хүүхдүүдийн жинг хэвийн хэмжээнд хүртэл Улсын клиник сувилалд долоо хоног болсон байна.

Тус аймагт өмнө нь 1997 онд гурван ихэр хүүхэд төрж байжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих