АН: С.Эрдэнэ дарга тухайн үед ордонд байгаагүй. Цагдаагийн байгууллага хамгийн сүүлд уулзсан хүнийг тогтоосон
Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Гаваагийн Батхүү Төрийн ордон дотор зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан АН-аас гурван ажлын хэсэг гарган ажиллаж байна. Түүнчлэн талийгаачийн амь насаа алдсан хэргийг гадны нөлөөтэй байж болзошгүй гэх мэдээлэл бий. Энэ асуудлаар АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хэлэхдээ:
Энэ тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Тухайн өдөр талийгаач төрийн ордонд “Торгоны зам” ОУ-ын Авторолийг зохион байгуулах ажлын хэсгийн нэгдсэн хуралд оролцон 17.00-18.00 цагийн үед Төрийн ордонд ажиллаж байсан. Талийгаач Төрийн онцгой обеъякт болох Төрийн ордны баруун жигүүрт, ЗГ-ын хуралдаан болдог тэнхимийн ойролцоох 2 давхарын гонхны орчимд өндрөөс унасан болон гадны нөлөөтэйгөөр амь насаа алдсан байдалтайгаар олдсон. Талийгаачийн хувьд түүний ар гэрийн хэлсэнчлэн эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй, хууч өвчингүй мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Солонгос улсад эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамрагдаж эрүүл гэсэн нь тогтоогдсон байдаг аж.
АН-ын дэд дарга Г.Батхүүг амиа алдсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор сүүлийн үед түүнийг харлуулах мэдээллүүд сошиал ертөнцөөр тархаж байгаад харамсаж байна. АН-ын хувьд энэ хэрэг дээр түмний адил хүлээлт үүсгэн ажиллаж байна. Энэ үйл явдал болсноос хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Цагдаагийн байгууллага албан ёсны мэдээллийг ирүүлээгүй байна. Төр нийгмийн ажилтны амиа алдсан энэ хэрэгт цагдаагийн байгууллага үнэн зөвөөр шийдэж, учир явдлыг бодит үнэнээр тогтоож ар гэрийнхэн болон АН-ынханд өгнө байх гэж найдаж байна хэмээн хэвлэлийнхний асуултад хариуллаа.
-Олон нийтийн сүлжээгээр талийгаачийг төрийн ордны шатнаас унаж амиа алдсан гэх мэдээлэл тархаж байсан. Гэвч талийгаач амиа алдахдаа шатнаас хол байсан гэсэн. Мөн төрийн ордон дотор хяналтын камер байхгүй байсан юм уу?
АН-ын дэд дарга Х.Тэмүүжин:
- Төрийн ордны хэсэг газар л камертай болохоос биш тухайн хэсгийн камержуулаагүй байсан. Чуулганд оролцож буй иргэдийг хянахын тулд гадна талдаа камертай, бусад газруудад байхгүй. Үйл явдал болсон газар болон өөр хэсгүүдэд хяналтын камер болон дүрс бичлэг хянах зориулалтын зүйл байхгүй. АН-ын зүгээс болон хууль хяналтын байгууллагын нэгэн эргэлзээтэй мэдээлэл нь талийгаачийг шатнаас унасан болон, зүрх нь хаагдсан гэх мэдээллүүд гарч байна. Талийгаачийн хувьд 1 болон 2 давхрын хүний хөл хөдөлгөөн бага хэсэг болох гонхны хэсгээс өндрөөс унасан байдалтай байсан. Одоогоор ямар шалтгаанаас өндрөөс унасныг тогтоогоогүй байна.
-Хамгийн сүүлд С.Эрдэнэ даргын өрөөнөөс талийгаач гарсан гэж үнэн үү?
-Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байна. Гадна талын үзлэг, задлан шинжилгээний дүгнэлт гарсан байгаа. Нэр бүхий жиргээчид, сошиал орчинд ийм мэдээлэл гарч байна. Авторолитай холбоотой ажлын хэсгийн хуралдаан ордонд болсон. 18:00-20:00 цагийн орчим хуралдаан тарсан. Хамгийн сүүлд хуралдаанаас 18:30 цагаас хамгийн сүүлийн хүн гарсан гэсэн мэдээлэл байна. Мөн 18:33 цагийн үед ОХУ-д Элчин сайд байсан Б.Дэлгэрмаатай утсаар ярьж, ажлын хэсэг дэх “Оросын талын төлөөлөгчидтэй оройн хоолонд орно. Орост Элчин байсан хүний хувьд хамт орох уу” гэж ярьсан байдаг.
18:35 цагийн үед Төрийн ордны чуулганы танхимын үүдээр баруун тийш явж байгаа нь камерт байдаг. 19:09 цагийн үед нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Сошиалаар сүүлийн 20 минутад хаана, хэнтэй уулзсан бэ гэж байна. Зарим хүмүүс АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзсан гэдэг зүйл явсан. Тухайн үед АН-ын энэ танхимд 15:00-18:00 цагийн үед хуралтай байсан. Би байсан. . МАН-ын УИХ-ын гишүүн хүн байсан. Тэр хүн уулзаад 20 минутын дараа гарсан гэсэн тайлбар өгсөн байна лээ.
Fact.mn
URL: