Өндрөөс унах гэж байсан залууг аварчээ

5s9oi2gf1l1dptkidjlr6shpqe_bӨндрөөс унах гэж байсан залууг онцгойгийн аврагчид эсэн мэнд буулгажээ.

Тодруулбал “Баянгол дүүргийн 12 дугаар хороонд барилгын 4 дүгээр давхраас хүн унах гэж байна” гэсэн дуудлагыг 2019.05.18-ны өдрийн 10:21 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 10:22 цагт очиж, тагтнаас иргэн Ч /25 настай, эрэгтэй/ унах гэж байсныг эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих