Бээжин “Huawei”-ээс болж, АНУ-д хариуг нь барихаа санууллаа

худалдаа_bАНУ-ын Засгийн газар зохион байгуулалттай БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компанийг олон улсаас шахах бодлого явуулж байна гэж Бээжин үзэж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг дамжууллаа.

“АНУ-ын хууль бус үйлдлийн төлөө хариу арга хэмжээ авна” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.

Тус яамны хэвлэлийн төлөлөөгч Лу Кан хэвлэлийн хурлын үеэр “АНУ олон улсад танигдаад буй Хятадын томоохон компаниудын эсрэг үйл ажиллагаа явуулж, нэг талыг барьсан бодлого баримталж байна. Хятадыг гол байгаа болгож, хариу арга хэмжээ авч бүхэнтэй хатуухан тэмцэхээ мэдэгдье” гэж хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа “Huawei”-ийг гол байгаа болгож, тус компанийг Засгийн газартайгаа нягт холбоотой ажиллаж, олон улсад тархан тагнуул хийдэг хэмээн буруутгадаг билээ.

Гэхдээ БНХАУ болон “Huawei” уг мэдэгдлийг эрс үгүйсгэж, “АНУ өөрсдийн зохиосон үлгэртээ хэтэрхий итгэсэн” хэмээн буруутгадаг.

“Huawei”-ийн асуудлаас болж, АНУ, БНХАУ-ын дунд дэгдээд буй худалдааны дайн хурцдахад хүрээд байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих