Хачин сонин хэлбэр дүрстэй 7 сонин нисэх онгоц
Агаарт анх хөөрсөн тэр цагаасаа хойш хүн нисдэг аппаратын шинэ бөгөөд илүү төгөлдөр хэлбэр, бүтээцийн эрэлд гарахдаа нэг ч өдөр зогсож байгаагүй аж. Тийнхүү манай гарагийн инженерүүд жил бүр шинэ шинэ нисдэг аппарат бүтээж ирсэн бөгөөд заримдаа нисэх аргагүй мэт санагдах тийм аппаратыг ч зохион бүтээж байжээ.
1. М2-F1
2. Stipa-Caproni
Энэ нисэх онгоцыг италийн инженер Луижи Стипа 1932 онд бүтээсэн байна. Тэрээр өөрийн бүтээлийг «Intubed propeller»хэмээн нэрлэжээ. Хэд хэдэн зоримог санаа хэрэглэж, аэродинамикийн үзүүлэлтүүд нь гайгүй сайн байсан хэдий ч, “нисдэг торх” зарим үзүүлэлтээрээ тэр үед нэгэнт бий болчихоод байсан бусад нисэх онгоцноос илүү болж чадаагүй байна. Түүгээр ч барахгүй, нисэх онгоцыг жолоодоход тун эвгүй байдаг байж.
3. Vought V-173
Өвөрмөц сонин хэлбэртэй байсан учир энэ нисэх онгоцыг “Нисдэг бин” хэмээн хошигнон нэрлэж байжээ. “Vought V-173” гэдэг уг аппаратыг америкийн инженер Чарльз Циммерман 1943 онд бүтээсэн бөгөөд эгц дээшээ хөөрдөг анхны нисэх онгоц болсон байна. Аппаратны далавчны дэлэц нь 7,1 метр бөгөөд цагт 222 км хурдалж чаддаг байжээ. Түүнийг хөлөг онгоцон дээр байрлуулахаар төлөвлөж бүтээсэн байна. Одоо үүнийг Смитсоны их сургуульд үзэж болно.
4. XF-85 Goblin
Түүхэн дэх хамгийн жижигхэн “XF-85 Goblin” гэдэг тийрэлтэт нисэх онгоцыг “McDonnell” компани 1948 онд бүтээжээ. Өндөг шиг хэлбэр дүрстэй уг аппаратыг бөмбөгдөгч нисэх онгоцонд байрлуулахаар төлөвлөж байсан байна. 172 см-ээс илүүгшй өндөртэй, 90 кг-аас илүүгүй жинтэй нисэгчид л аппаратыг жолооддог байжээ. Төслийг 1949 онд хаасан байна.
5. Aero Spacelines Super Guppy
Энэ нь давын өмнө их биеийнхээ хэлбэрээр ер бусын нисэх онгоцны нэг байсан юм. Онгоцыг 1962 онд бүтээжээ. Нисэх онгоц харахад нэг л сонин хэлбэр дүрстэй байсан учир, “Aero Spacelines Super Guppy” ерөөс хөөрч чадах эсэхэд зарим гутрангуй бодолтой хүн эргэлзэж байсан байна. Гэвч “Нисдэг халим” агаарт хөөрч чадсан төдийгүй, 24 500 кг ачаа авч явжээ.
6. К-7
Зөвлөлтийн олон зориулалт бүхий “К-7” нисэх онгоц жинхэнэ “Нисдэг мангас” гэлтэй. Үүнийг цэргийн болон иргэний зориулалтаар ашиглахаар төлөвлөж байсан байна. Энэ аварга том нисэх онгоц 28 метр урт, далавчны дэлэц нь 53 метр, 21 мянган кг жинтэй байжээ. Нисэх онгоц 112 шүхэрчин юмуу 8,5 тонн бөмбөг авч нисч чаддаг байсан байна. Цэргийн зориулалт бүхий загварт бас 12 буу байрлуулж байжээ. Нисэх онгоцыг 7 удаа амжилттай туршиж, харин сүүлчийн туршилтын үеэр онгоц сүйрч, багийн 15 гишүүн амь үрэгдсэн байна. Яваандаа төслийг хаахаар шийдвэрлэжээ.
7. Inflatoplane
Америкийн “Goodyear” компанийн 1956 оноос хэрэгжүүлж эхлэсэн уг төслийг Пентагонд тусгайлан зориулжээ. Уг нисдэг аппарат нь дирижабль болон агаарын бөмбөлгийн нэг ёсны гибрид байсан юм. Их биеийн ихээхэн хэсгийг резин маягийн нейлоноор хийжээ. “Резинэн нисэх онгоц”-ны хөдөлгүүр нь ердөө 60 морины хүчин чадалтай байсан байна.
Ажлын биш байдалд уг аппаратыг том биш хайрцаганд эвхэн хийж болдог байсан нь түүнийг багаахан машины тээшний саванд хийгээд авч явах боломж олгож байжээ.
С.Инда
BATAAR.MN
URL: