“Алтны магнат” Ц.Мянганбаяр хамаг хөрөнгөө Швейцарийн банкинд хадгалуулсан гэнэ
Өнгөрсөн онд санагдаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас алтны магнат Ц.Мянганбаярын
“Монгол газар” компанийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Гэтэл тус компанийн нэр дээр ганц ч лиценз бүртгэлгүй байснаас гадна өөр компанийн байранд түрээсээр байрладаг, оффисын хэдхэн ширээ, сандал, компьютер, принтерээс өөр хогшилгүй байсан гэдэг. Энэ үед Ц.Мянганбаярыг эхнэрүүддээ харамгүй зарцуулдаг тэр их хөрөнгө нь хаана байдгийг олон хүмүүс сонирхож байсан гэдэг юм билээ. Харин түүний ойрын эх сурвалж, “Манай Мянгаагийн хамаг хөрөнгө нь Швейцарийн банкинд байдаг юм шүү дээ. Манай улсын хууль хяналтынхан очоод ч битүүмжилж чадахгүй юм чинь” хэмээн гайхуулан “агсарсан” гэнэ. Ямартай ч “алтны магнат”-ын Монгол дахь хөрөнгө гэж хэдхэн компьютераас өөр байдаггүйг дээрх хэрэг гэрчлэх буй заа.
mminfo.mn
URL: