Ш.Раднаасэд МАН-аас гарах өргөдлөө өгчээ
Хуульзүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд МАН-ын гишүүнчлэлээс гарах өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлдөө өгчээ.
Түүнийг Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг хүчингүй болгосон гэх асуудлаар намын дүрэм зөрчсөн гэж МАН-ын Хяналтын хороо үзэж, улс төрийн дэмжлэг таван жилийн турш үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаад байсан билээ. УИХ дахь МАН-ын бүлэг дээрх шийдвэрийг эсэргүүцэж, МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж, хүчингүй болгох чиглэл өгөөд байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан хэдий ч ямар шийдвэрт хүрсэн нь тодорхойгүй байна.
Н.Энх
URL: