Д.Амарбаясгалан Говь-Алтайд нэр дэвшихийн төлөө “хор найруулж” эхлэв үү
Говь-Алтай аймаг газар нутгийн хэмжээгээр улсдаа хоёрт ордог ч хөгжил цэцэглэлтээрээ тийм ч сайн биш. Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоогүй, ундны усны хомстолтой, ихэнх сумдын барилга байгууламж муу гээд асуудал, бэрхшээл цааш хөвөрнө. Энэ бүхнийг шийдэх үүргийг хүлээж 2016 оны сонгуульд УИХ-д нэр дэвшсэн хүн бол Ш.Раднаасэд. Тэрээр дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр хичээж сүүлийн гурван жилд Говь-Алтай аймагт хамгийн их санхүүжилтийг шийдвэрлүүлж чадсан. Тодруулбал, 2016 оноос хойш Говь-Алтай аймгийн дийлэнх сумд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шинэ барилгатай болж, үүрэн холбоо, эрчим хүч, дэд бүтцэд холбогдоод байна. Удахгүй Алтайчуудын мөнхийн шаналан болсон ундны усны асуудлыг шийдвэрлэх ‘Тайшир Алтай” усан цахилгаан станц ашиглалтад орно. Байдрагийн гүүр, Дэлгэр сумыг холбосон авто замын ажил өрнөж, олон жил ярьсан зүйл жинхэнэ ажил хэрэг болоод явж байгаа юм билээ.
Гэвч цахим орчинд түүнийг сүүлийн үед харлуулах ажиллагаа идэвхтэй явах болсон. Цаад эзэн нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан гэх шуум МАН-ын төв байр, Төрийн ордонд байна. Үүнийг батлах гэсэн мэт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан 2020 онд Говь-Алтай аймгаасаа нэр дэвших гээд тойргоо усалж, олимпиад зохион байгуулж, хурдан удмын адуу тарааж буй мэдээлэл цахим орчинд харагдах боллоо. Өөрөөр хэлбэл Д.Амарбаясгалангийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд учраас түүнийг замаасаа зайлуулахын тулд ХЯНАЛТЫН ХОРООНЫ нөхдүүддээ даалгавар өгч “2020 онд нэр дэвшүүлэхгүй, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй” байх шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа ажээ.
Үнэн худлыг цаг хугацаа харуулах бизээ…
Эх Сурвалж: Zaluu.mn
URL: