100 хүний аминд хүрсэн Герман сувилагчийг цаазаар авна

136

Сувилагчаар ажиллаж байхдаа олон хүний аминд хүрсэн Нильс Хёгелийн шүүх хурал үргэлжиж буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Прокурорууд Нильс Хёгелийг хийсэн хэргийнх нь төлөө цаазаар авахуулах хэрэгтэй хэмээн үзжээ.  ”Үхлийн сахиусан тэнгэр” хочтой Хёгел “1999-2005 оны хооронд сувилагчаар ажиллах хугацаандаа 100 хүний аминд хүрсэн байна.

Тэрбээр Дельменхорст хотын ойролцоох эмнэлэгт ажиллаж байхдаа 64 өвчтөн, Ольденбург хотын эмнэлэгт ажиллаж байхдаа 36 өвчтөний амийг хөнөөсөн гэж хэлжээ.

Тэрбээр шүүхийн үеэр хохирогчдод үхлийн тунгаар тариа тарьж, эм өгдөг байснаа хүлээн зөвшөөрчээ. “Миний хөнөөсөн хүмүүсийн ихэнх нь сэхээнд байсан. Би зүгээр л тэдний үхлийг нь урагшлуулсан. Тэд хэзээ ч эргэн сэрэхгүй учир би тэдний дуудлагаар энэ бүхнийг хийсэн” гэж ярьжээ.  Өдгөө 42 настай Хёгел зургаан өвчтөний амийг хөнөөсөн хэргээр аль хэдийн насан туршдаа хоригдох ялаар шийтгүүлсэн байна.

Тэрбээр хоригдож байхдаа хамт хоригдож байсан хэрэгтэнд “Сувилагчаар ажиллаж байхдаа маш олон хүний аминд хүрч байсан” гэж ярьжээ. Хёгел ийнхүү дэлхийн түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн аймшигтай цуврал алуурчдын нэг болж байна.

Б.Дэлгэрцэцэг

Эх Сурвалж: Shuud .mn


URL:

Сэтгэгдэл бичих