Засгийн газрын хуралдаанаар долоон улсын Элчин сайд тодорхой болно
Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар хэрэглээний суурь үнийн асуудал, валютын ханш, сүрьеэгийн өвчлөлийн зэрэг цаг үеийн 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаар Монгол банкны удирдлагууд валютын ханшийн асуудлаар гишүүдийн асуултад хариулт өгсөн байна.
Мөн хуралдаанаар цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож байгаагаас гадна шинээр томилох Элчин сайд нарын нэрсийг танилцуулах аж. Нийтдээ 10 гаруй улсын Элчин сайдыг шинээр томилох бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар долоон улсын Элчин сайдын асуудлыг оруулж иржээ.
URL: