МАН: Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй

3838

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр орой хуралдаж, УИХ-ын хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Энэ талаар эх сурвалжийн мэдээлснээр МАН-аас улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаанд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх шийдвэр гаргасан байгаа аж.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанийн удирдлагад явуулсан учраас түүнд таван жил намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гарсан байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөх, мөн намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Arslan.mn


URL:

Нэр: Иргэн Огноо: 17 May 2019

Дамба-Очирийн Очир төв зам ХХК Оюутолгойгоос замын ажил авсан. Хэдэн тэрбумаар үнэлэгдэх ажил аваад хийгээгүй гэрээг цуцлах гэхээр Оюу толгойг шалгах ажлын хэсгийн дарга болсон энэ ашиг сонирхол бишүү?

Сэтгэгдэл бичих