Ирэх долоо хоногоос автозамын шар тэмдэглэгээний дүрмийг мөрдүүлж эхэлнэ
Энэ тавдугаар сарын 2-оос авто замын шар тэмдэглэгээний дүрмийг мөрдүүлж эхлэхээр болсныг НЗЦГ-аас мэдээлж байна.
Шар тэмдэглэгээ нь “Уулзварыг бүрэн гүйцэт нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед /уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрлэн дохио асаж байгаа эсэхээс үл хамаарсан/ уулзвар луу нэвтрэн орохыг хориглоно” хэмээх Замын хөдөлгөөний Дүрмийн 15.2-т заасан байдаг. Уг дүрмийг зөрчвөл жолоочид хариуцлага тооцно.
Харин зөвшөөрсөн гэрлэн дохио ассан үед буюу хориглосон гэрлэн дохио ассан үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй юм.
Мөн жолоочийг зорчихыг зөвшөөрсөн ногоон гэрлэн дохио ассан ч цаад уулзвар түгжрэлтэй буюу автомашин зорчих боломжгүй тохиолдолд, жолооч нарыг тухайн уулзварыг чагтлах бол уулзвар луу нэвтрэн орохгүй байхыг анхааруулж байна.
Fact.mn
URL: