Агуу хүмүүсийн хамгийн утгагүй нас баралтууд
Төрсөн нь үнэнээс хойш үхэх өдөр хүртэл хүн хэмээх нэрнийхээ утга учрыг мэдэж амьдрах л чухал.
Агуу хүмүүсийн хамгийн утгагүй нас баралтууд:
1. Нигерийн дарангуйлагч Сани Абача зүрхний шигдээсээр Aбужад нас барав хэмээн хүндэтгэл үзүүлсэн нь 1998 он байв.
Гэвч үнэн хэрэгтээ нэгэн амрагтайгаа байх үедээ Виагра эмийн тунг хэтрүүлснээс нас барсан байна.
2. Морин тойруулгын уралдааны үеэр оролцогч Фрэнк Хэйс зүрхний хурц дутагдлаар морин дээрээ нас барсан ч морь зогсолтгүй давхисаар нэг дүгээр байрт ирсэн байв.
Энэ тохиолдол 1953 онд болсон ба одоо хүртэл нас барсан хүн түрүүлсэн анхны тохиолдол болсон.Sweet Keys нэртэй морь байжээ.
3. 1982 онд жүжигчин Вик Морроу киноны зураг авалтын нисдэг тэрэгний сэнсэнд өртөж нас барсан ба “Twilight Zone” нэрт энэ кино дахин хоёр хүүхдийн амь насыг хороосон.
4. Эртний Хятадын яруу найрагч Ли Бай Хятадын уран зохиолын түүхэнд хоёр сонирхолтой түүх үлдээсэн хүн байжээ.
Түүний уран хосгүй шүлгийн хажуугаар мөнхийн дагалдагч нь архи амраг хоёр байв.
Түүний бүтээл эрүүлд нь төрж байгаагүй хэмээсэн байх бөгөөд тэр согтуу байсан нэгэн шөнө Янцзы буюу Хөх мөрөнд бяцхан завин дээрээс, усанд тусах сарны тусгалыг барьж авахаар тонгойсноор живж нас эцэслэсэн.
5. Жером Ирвинг Родель эрүүл хоолны дэглэмийн онол, мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүнийг дэмжигч байсан юм. 1971 онд телевизийн нэгэн ток шоуны үеэр “Би, зуун жил амьдрах мөрөөдөлтэй харин такси намайг суулгахгүй хөдөлвөл би яахаа мэдэхгүй” хэмээн хэлж дуусангуутаа зүрхний шигдээсээр нас барсан.
6. 1982 онд, хорин долоон настай Дэвид Грандмен хөршийн хамтаар аварга том кактус цэцгийг буугаар буудахаар болов.
26-фунт өндөр цэцгийг оносон анхны сум цэцгийн том дэлбээг таслан дээш шидсэн ч тун удахгүй золгүй залуу дээр хурц өргөст цэцгийн хэсэг унаж хариугаа авсан.
URL: