“Анод” банкинаас 500 саяас дээш төгрөг зээлээд эргүүлж төлөхгүй байгаа зээлдэгчийн нэр тодорлоо
“Өдрийн шуудан” сонин/: Дампуурал зарласан “Анод” банкны захирлуудад холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Дампуурал зарласан “Анод” банкны захирлуудад холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хэрэг анх мандаж байхад гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг “Ганц худаг”-т хорьж байлаа. “Анод”-ын захирлууд төрийн тэргүүнээс эхлэн иргэдэд хандсан захидал илгээж, аврал, нөмөр нөөлөг хайн багагүй дуулиан тарьсан. “Анод”-оос болж Монголбанкныхан шүүхэд дуудагдаж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга мэдүүлэг өгч, “Олон овоот”-ын лиценз Засгийн газрыг шүүхийн хаалга татахад хүргэж, хувьцаа эзэмшигчид нэхэмжлэл гарган хэрэг явдал ар араасаа цувран өрнөсөөр… Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нарт Эрүүгийн хуулийн 148.4 150.3, 156.3 гэсэн зүйл ангид зааснаар буюу зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлсэн, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа. Харин “Анод” юунаас болж дампуурсныг хэлж өгөх эрх мэдэлтэн өнөөдрийг хүртэл олдсонгүй. “Анод” банк хувийн банк байсан. Тиймээс хувийн хөрөнгө хаашаа урсах нь хэнд ч хамаагүй гэж зарим нь эндүүрч байгаа бололтой. “Анод” банкыг санхүүгийн хүндрэлд орсны дараахан Монголбанк суурин төлөөлөгч томилж, төрөөс өч төчнөөн тэрбум төгрөг зарлагадсан. Тухайн үед Монголбанкны суурин төлөөлөгч С.Насанжаргал “
Харилцагчдынхаа эрх ашигт уялдуулан аль болохоор тэднийг хохироохгүй байх замыг сонгох болно. Алдагдал ихтэй болохоор хувийн болон гадаадын байгууллагууд анхаарахгүй. Төрөөс 100 гаруй тэрбум төгрөгийг хадгаламж эзэмшигчдэд олгосон цаашид ч олгох болно. Тэр хөрөнгийг төр хэрэглэгчдийн татвараас олгосон болохоор буцаан авах юм. Тийм болохоор үйл ажиллагаа нь дахин сэргэж хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулж, олгосон төсвийг төрд буцаан төлнө” хэмээн мэдэгдэж байлаа. Харамсалтай нь “Анод” банк дампуурч, төр 100 гаруй тэрбум төгрөгөөр хохироод байгаа. “Анод”-оос их хэмжээний мөнгө зээлсэн баячуудын өрийг татвар төлөгчдийн халааснаас цуглуулсан мөнгөөр хааж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй хүмүүс цөөнгүй байгаа бололтой. Мэдээж “Анод”-ын хэрэг замхран алга болох нь зөвхөн зээлдэгч нарт л ашигтай. Энэ банкны өр зээлийг барагдуулах ажил тийм ч урагштай биш байна. Хамгийн сүүлд 2010 оны есдүгээр сарын 30-ны өдөр тус банкны зээлдэгчдийн судлагааг шинэчлэн гаргажээ. “Анод” банкинд 2908 зээлдэгч 122.197.742.739.9 тэрбум төгрөгийн өртэй байна. Энэ зээлийн 103 тэрбум төгрөгийг 100 гаруйхан хүн хувааж авчээ.
Зохиогчийн эрх: Өдрийн шуудан
“Анод” банкны зээлийн багц мэдээлэл /2010.09.30-ны өдрийн байдлаар /
“Анод” банкинд 500 саяас дээш төгрөгийн өртэй зээлдэгч нарын судлагаа
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
URL: