Ч.Хүрэлбаатар сайдын Ерөнхийлөгчид барьсан хариу
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн мягмар гаригт татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавьсан. Тэрбээр “…халхавчлан мөнгө угаах, хүү хүүлэх, татвараас зайлсхийх бусармаг үйл ажиллагааг өөгшүүлж, үндэстэн дамнасан корпорациудад бага татвар төлөх, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх арга зам, боломжуудыг хуульчлан олгох нь зүйд нийцэхгүй…” хэмээн тус хуулинд хориг тавьсан юм.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй хэмээн мэдэгдсэн. Сангийн сайд “Ерөнхийлөгч үндэслэлгүй хориг тавьсан учраас санал нийлэхгүй” хэмээн ярьсан юм.
Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгчид дахин хариу барилаа. Тэрбээр ерөнхийлөгчид хууль байг гэхэд хуулийн нэрийг уншиж байхыг санууллаа.
shuud.mn
URL: