Хөрөнгөлөг сайдуудыг цувааг үргэлжлүүлэгч Ц.Даваасүрэн сайдын ХОМ
Зарим сайд нарыг их хэмжээний буюу 10 сая долларын авлига авсан гэх мэдээлэл цахим хуудсуудаар тархаад байгаа. Үүнтэй холбогдуулан Ц.Даваасүрэн сайд “гүтгэлэг” хэмээн мэдэгдээд байгаа.
Тэгвэл эрхэм сайдын ХОМ-ээ хэрхэн мэдүүлсэн бэ?
Ц.Даваасүрэн сайд 2018 онд 124 сая төгрөг орлого олсон гэдгээ мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүд 84 сая төгрөгийн орлоготойгоор 2018 оныг үдсэн байна. Сайдын нэг амины орон сууц, нэг нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттайгаар хоёр талбайг ашигладаг. Эдгээр нь 371 сая төгрөгийн үнэлгээтэй байна. 26 сая төгрөгийн Suzuki маркийн нэг машинтай. 95 адуу, 134 хонь 134, 32 ямаа, нэг тэмээтэй. Нийт малаа 66 сая 400 мянган төгрөгөөр үнэлжээ. Хэдийгээр мал өнгөрсөн жилийнхээс бог бод нийлсэн 70 толгойгоор нэмэгдсэн ч үнэлгээг 400 мянгаар л нэмсэн байгаа юм.
Мөн Ц.Даваасүрэн сайд 2018 оны ХОМ-тээ эзэмших эрхтэй гурван газраа 23 сая төгрөгийн үнэлгээтэй хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн Ди Эл Өү /”Ээж мадам” эмэгтэйчүүдийн эмнэлэг/ ХХК, Цолмон хээр дэлгүүр ХХК, Өег Мебель ХХК-тай, 39 сая төгрөгийн хадгаламжтай, 23 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ.
Оллоо.мн
URL: