Энхийг сахиулах ажиллагаанд явуулна гээд 3.5 сая төгрөг авсан хурандааг шалгаж эхэлжээ

59

Энхийг сахиулах ажиллагаанд явах хүсэлтэй цэргийн алба хаагчаас мөнгө авсан тухай гомдол АТГ-т ирсэн байна. Тодруулбал, ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Ц.Жавхланбаатар нэгэн ахлагч цолтой залуугийн ар гэрийнхнээс энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж өнгөрсөн оны гуравдугаар сард 3.5 сая төгрөг аваад ямар ч энхийг сахиулах ажиллагаанд явуулаагүй тул ар гэрийнхэн нь АТГ-т хандсан гэдгийг БХЯ-ны эх сурвалжууд мэдээлжээ. Мөн цэргийн алба хаагчийн ар гэрийнхэн хууль сахиулах байгууллагад хандмагц хурандаа Ц.Жавхланбаатар 3.5 сая төгрөгийг нь буцааж өгсөн гэх мэдээлэл ч гараад байгаа юм.

Тус гомдлын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

Т.Од

Эх Сурвалж: Zaluu.com

http://www.zaluu.com/read/35c2hgfec


URL:

Сэтгэгдэл бичих